Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

У.Хүрэлсүх: Тяньжинд боомттой болж, гуравдагч зах зээлд чөлөөтэй гарна

Хятадын Тяньжин хотын усан боомтыг өнгөрсөн сарын 21-нээс чөлөөт худалдааны туршилтын бүс болголоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
У.Хүрэлсүх: Тяньжинд боомттой болж, гуравдагч зах зээлд чөлөөтэй гарна
У.Хүрэлсүх: Тяньжинд боомттой болж, гуравдагч зах зээлд чөлөөтэй гарна. Зураг: МҮОНРТ

Хятадын Тяньжин хотын усан боомтыг өнгөрсөн сарын 21-нээс чөлөөт худалдааны туршилтын бүс болголоо. Үүнтэй холбогдуулан тус бүсэд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргаад байна. Уг тушаалаар манай улсаас Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан Монголын талын ажлын хэсгийг байгуулсан байна.

Монгол Улсын далайд гарах гарцыг баталгаатай болгох, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг татан оролцуулахыг Шадар сайд У.Хүрэлсүх тус ажлын хэсэгт үүрэг болгоод байгаа юм. Хятадын Тяньжин хотын чөлөөт худалдааны туршилтын бүсэд манай улс боомт тээвэр ложистик байгуулснаар гуравдагч зах зээлд чөлөөтэй гарна гэж Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо.


Хуваалцах