Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“U-Money” картын үйлчилгээг шинэчиллээ

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “U-Money” картын үйлчилгээг шинэчиллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“U-Money” картын үйлчилгээг шинэчиллээ
“U-Money” картын үйлчилгээг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “U-Money” картын үйлчилгээг шинэчиллээ. “Улаанбаатар смарт карт” компани өчигдрөөс эхлэн “U-Money.mn” вэб сайтыг шинээр ашиглалтад оруулаад байна.

Энэ сайтын тусламжтай иргэд төлбөр болон бусад холбогдох мэдээллийг авах боломж бүрдэнэ. Өмнө нь иргэд “UB Smart Bus” аппликешнээс автобусны байршил, мэдээллийг авдаг байсан юм. Харин одоо тухайн вэб сайтаас хот доторх нийтийн тээвэр төдийгүй орон нутгийн автобусны байршил, нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг авах боломжтой гэж "Улаанбаатар смарт карт" компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга н.Мөнхболд хэллээ.

Мөн вэб сайтаас гадна гар утсанд ашигладаг “UB Smart Bus” аппликешнийг шинэчлээд байна. Учир нь иргэдээс "Аппликешн удаан байна. Автобус харагдахгүй байна” гэх гомдол их ирсэн байна.

Хуваалцах