"U.S. Navy Yard"-ын төв байранд зэвсэгт этгээд гал нээжээ
Өнгөрсөн даваа гарагийн өглөө Вашингтон хотод байрлах "U.S. Navy Yard"-ын төв байранд зэвсэгт этгээд гал нээж 10 хүн шархджээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 8 цагийн орчимд Вашингтон дахь Тэнгисийн цэргийн хүчний хангамжийн албаны штабын байранд зэвсэгт этгээд гал нээж 13 хүний амь эрсэджээ. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, 2011 онд флотоос халагдсан, 34 настай Аарон Алексис гал нээсэн байна.
Түүнийг цагдаагийнхан буудан хороожээ. Тэнгисийн цэргийн хүчний хуучин албан хаагчийн гал нээсэн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Тус хэрэг явдал болсон "U.S. Navy Yard"-ийн харъяа тус төвд нийт 3 000 орчим хүн ажилладаг бөгөөд АНУ-ын Тэнгисийн Цэргийн зэвсэглэлд ашиглагддаг байлдааны хөлөг онгоцыг зохион бүтээх, үйлдвэрлэх, худалдан авах асуудлыг хариуцдаг байна.






















