Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ө.Цогзолмаа хөдөлмөрөө үнэлүүллээ

Өлзийбатын Цогзолмааг өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Цогзолмаа хөдөлмөрөө үнэлүүллээ
Ө.Цогзолмаа хөдөлмөрөө үнэлүүллээ. Зураг: МҮОНРТ

Өлзийбатын Цогзолмааг өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Тэрбээр харилцаа холбооны салбарт 37 жил тасралтгүй ажиллахдаа 30 орчим томоохон бүтээл туурвисан шилдэг инженерүүдийн нэг билээ.

Мөн радио, телевизийн давтамж ба техник технологид тавигдах шаардлага, норм болон Монгол Улсад анх үүрэн телефон үүсч хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэж, хоргүй нөхцөлийг бүрдүүлэх стандартуудыг тогтоосон. Түүнчлэн радио, телевизийн студийн стандартыг бий болгохоос гадна энэ онд Монгол Улсад телевизийн тоон технологийн тавигдах шаардлагуудыг бий болгосон.

Хуваалцах