ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантегийн айлчлал эхэллээ
ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантегийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Зочид өчигдөр орой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газарджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг зочдыг угтан авсны дараа Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Хүндэт зочны д
Мэдээллийн алба

ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантегийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Зочид өчигдөр орой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газарджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг зочдыг угтан авсны дараа Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд ёслолын уулзалт хийсэн бөгөөд одоо албан ёсны хэлэлцээ хийж байна.
Айлчлалын хүрээнд дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзалт хийнэ. Кгалема Мотлантегийн айлчлал маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхснаар өндөрлөх юм.


















