Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна

Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хү

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна
“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB Drone Battle” уралдааныг зарласан.Уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 10-30-ны өдрийн хооронд хүлээн авна. Харин уралдааны шалгаруулалтыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийж, шилдэг бүтээлийн шагналыг аравдугаар сарын 10-ны өдөр гардуулна. ЗОРИЛТУлаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, архитектур, байгаль орчны өөрчлөлтийг эерэг өнцгөөс олон нийтэд таниулахИргэний соёлын боловсрол, оюунлаг иргэншил, хамтаар орших ухамсрыг бүтээлч байдлаар илэрхийлэхИргэдийн өдөр тутмын зөв үйлдэл, хариуцлагатай зан төлөв, эерэг сэтгэлгээ, ёс зүй, зан суртахуун, хувь хүний ухамсрыг харуулахХотын үнэт зүйлс болох оюунлаг соёл, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицлыг бүтээлчээр харуулахИргэдийн оролцоо, бүтээлч санаа, инновацыг дэмжиж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдлыг тодотгохУралдааны бүтээлээр дамжуулан боловсрол, хүмүүжил, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэхДэвшилтэт технологи, дижитал урлагийн шинэлэг хэрэглээг хөгжүүлж, инновацын соёлыг төлөвшүүлэхУралдааныг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлж, Улаанбаатар хотын нэр хүндийг дэлхий дахинд сурталчлахБҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГАВидео контент:Хугацаа: 15 секундээс 2 минут хүртэлУлаанбаатар хотын орчин үеийн дүр төрх, иргэдийн амьдралын хэв маяг, соёлын боловсрол, байгаль орчин, хотын соёл, хамтаар амьдрах нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх агуулгыг харуулсан байхБүтээлийн агуулга, чанар, бүтээлч хандлага, шинэ шийдэл, уран сэтгэмжийг харж үнэлнэ.Дуу, дүрсний зохицол, эвлүүлэг, өнгө, өгүүлэмжийн чанар өндөр түвшинд байхТехникийн шаардлага:Камер, гар утас, дрон, олон үйлдлийн камер зэрэг бүх төрлийн төхөөрөмж ашиглаж болноВидео: HD (1280x720) болон түүнээс дээш чанартайБүтээл нь шинэлэг, эх загвар байх ёстой (хуулбар болон AI-гаар бүрэн бүтээсэн байж болохгүй) ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМБүтээлийг wetransfer линкээр ub.drone.battle@ulaanbaatar.mn цахим хаягаар хүлээж авнаБүтээлүүдийг “UB Drone Battle” албан ёсны Facebook болон Instagram хуудсанд нийтэлнэХуурамч, зохиомол хандалт илэрвэл оноо хасалт хийнэУрьдчилсан шат – Олон нийтийн оролцоо Like, Share, Comment зэргийн тоо: 20 онооЭцсийн шат – Шүүгчдийн үнэлгээ (80%)Агуулгын зохиомж: 20 онооБүтээлч санаачлага, шинэ шийдэл: 25 онооТехникийн дуу, дүрсний гүйцэтгэл: 20 онооНийгмийн эерэг уриалга: 15 онооНийт үнэлгээ: 100 онооШАГНАЛ, УРАМШУУЛАЛ1 дүгээр байр: DJI Mavic Pro 4 (мэргэжлийн дрон)2 дугаар байр: 10,000,000 төгрөг (мөнгөн шагнал)3 дугаар байр: 5,000,000 төгрөг (мөнгөн шагнал)ХОЛБОО БАРИХИ-мэйл:ub.drone.battle@ulaanbaatar.mnFacebook / Instagram: @ubdronebattleХолбоо барих: Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Шашу (9587 9597)НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах