Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“UB food Festival-2014" болно

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололд “UB food Festival-2014" хоолны фестивалийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“UB food Festival-2014" болно
“UB food Festival-2014" болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололд “UB food Festival-2014" хоолны фестивалийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү фестиваль нь хоолны соёлыг олон нийтэд таниулах, гадны орнуудын хоолны соёлтой танилцах боломж олгодогоороо онцлогтой юм.

Фестивальд Монголын 40 гаруй шилдэг ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар оролцох бөгөөд энэ үеэр гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд шилдэг тогооч нарын хийсэн амтат хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдах юм байна.

Мөн 5x1 метр хэмжээтэй "Хангарьд" дүрстэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулах гэнэ.

Хуваалцах