Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 ААН 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг өчигдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 ААН 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 ААН 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг өчигдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Уг хоолны өдөрлөгт ресторан хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний хоол болон зууш, кофе, дессерт амттанаар үйлчилж байгаа юм.

Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулж байна.

Хуваалцах