Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УБЕГ-т 5050 иргэн ханджээ

Мөн ТҮЦ машинаар цахим үнэмлэхээ захиалсан боловч хариу мессеж ирэхгүй, тус газрын зарим нэгж, хэлтсүүд утасны дуудлагаа авахгүй байна гэхээс гадна албан хаагчтай холбоотой санал гомдлууд ирснийг тухай бүрд нь холбогдох газар, хэлтсийн дарга нарт уламжлан шийдвэрлүүлж, иргэнд буцаан хариу өгч ажилла

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УБЕГ-т  5050 иргэн ханджээ
УБЕГ-т 5050 иргэн ханджээ. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 1-30-ний өдрийн байдлаар УБЕГ-т 5050 иргэн хандсанаас www.burtgel.gov.mn сайтын Зочны дэвтрээр –13, Online_1890@yahoo.com хаягаар 58, бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утсанд ирсэн дуудлага – 4466, иргэнд ээлтэй 70122014 утсанд 42, бичгээр гаргасан өргөдөл, гомдол 210, Засгийн газрын 11-11 мэдээллийн төвд 51 санал хүсэлт ирсэн байна.

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг ангилж үзвэл, ТҮЦ машинаас гарч буй цахим үнэмлэхийн лавлагаагаар арилжааны банкууд үйлчлэхгүй гэх, шинээр төрсөн хүүхдийг болон шилжилт хөдөлгөөнийг бүртгэлийг бүртгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх, гадаад паспорт захиалахад хамгийн богино хугацаанд хэд хоногийн дотор гарах зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой асуудал нийт санал хүсэлтийн дийлэнх хувийг эзэллээ. Мөн ТҮЦ машинаар цахим үнэмлэхээ захиалсан боловч хариу мессеж ирэхгүй, тус газрын зарим нэгж, хэлтсүүд утасны дуудлагаа авахгүй байна гэхээс гадна албан хаагчтай холбоотой санал гомдлууд ирснийг тухай бүрд нь холбогдох газар, хэлтсийн дарга нарт уламжлан шийдвэрлүүлж, иргэнд буцаан хариу өгч ажилласан байна.

Хуваалцах