Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ҮБХИС-ийн төгсөгчид сургуульдаа ухаалаг дэлгэц өглөө

ҮБХИС-ийн Музейн мэдээллийн сан хөмрөгт зориулан 4,3 сая төгрөгийн үнэ бүхий ухаалаг дэлгэц (COR I7) өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ҮБХИС-ийн төгсөгчид сургуульдаа ухаалаг дэлгэц өглөө
ҮБХИС-ийн төгсөгчид сургуульдаа ухаалаг дэлгэц өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Инженерийн цэргийн холбоо” төрийн бус байгууллага, “Цэргийн инженер, химийн тэнхим” болон “Инженерийн цэргийн команд, тактикийн офицер-Зам, гүүр, барилгын машин механизмын инженер” мэргэжлийн 1996, 2001 оны төгсөгчдөөс ҮБХИС-ийн Музейн мэдээллийн сан хөмрөгт зориулан 4,3 сая төгрөгийн үнэ бүхий ухаалаг дэлгэц (COR I7) өгчээ.

Тус үйл ажиллагаанд ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал Ө.Эрдэнэ-Очир, БХЭШХ-ийн “Цэргийн урлаг судлалын төв”-ийн дарга, хурандаа Б.Мөнхсайхан, “Инженерийн цэргийн холбоо” НҮТББ-ын тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Ё.Ариунболд, төгсөгчдийг төлөөлж 1996 оны төгсөгч бэлтгэл дэд хурандаа Б.Даваахүү, 2001 оны төгсөгч “Цэргийн инженер, химийн тэнхим”-ийн дарга, хурандаа Б.Мөнхбат нар оролцлоо.

“Соёмбо” сонин

Хуваалцах