Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“УБЦТС”-г Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна

Мэргэжлийн хяналтын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаанд энэ сарын 21-ний өдрөөс шалгалт явууллаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“УБЦТС”-г Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна
“УБЦТС”-г Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаанд энэ сарын 21-ний өдрөөс шалгалт явууллаа.

“Эрчим хүчний тухай”, “Барилгын тухай”, “Радио долгионы тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Авто тээврийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудын мөрдөлтийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажил, үр дүн зэргийг энэ удаа шалгахаар болжээ.

Энэхүү шалгалтад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Баруун түгээх төв, Зүүн түгээх төв, Өндөр хүчдэл түгээх төв, Зуунмод түгээх төв, Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд хамрагдах юм.

Одоогоор шалгалт үргэлжилж буй болохоор эцсийн дүн гараагүй байгаа аж.

Хуваалцах