УБЦТС “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран 2016 онд Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ажилласан “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодрууллаа.
Мэдээллийн алба

Өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 22 дугаарт эрэмбэлэгдэж, амжилтаа өнгөрсөн оныхоос таван шатаар ахиуллаа.
УБЦТС ТӨХК нь 2016 онд 2.1 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулж, 281.7 тэрбум төгрөгийн орлого цуглуулан улсын төсөвт 110 сая төгрөгийн татвар төвлөрүүлснээс гадна хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбараас мөн Дулааны цахилгаан станц-IY,III, Улаанбаатар дулааны сүлжээ, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ууд зэрэг зургаан компани багтсан юм.