УБЦТС ТӨХК "Топ-100" аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа
МҮХАҮТ, Засгийн газартай хамтран тухайн жилд төлсөн татвар, борлуулалт, ажиллагсдын тоо, санхүү эдийн засгийн үзүүлэлтээр Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг
Мэдээллийн алба

МҮХАҮТ, Засгийн газартай хамтран тухайн жилд төлсөн татвар, борлуулалт, ажиллагсдын тоо, санхүү эдийн засгийн үзүүлэлтээр Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Энэ долоо хоногт Төрийн ордонд болсон 15 дахь удаагийн ёслолын арга хэмжээнд УБЦТС ТӨХК уригдан оролцож, 2015 оны “ТОП-100 аж ахуйн нэгж” өргөмжлөлөө гардаж авлаа.
Энэ жил 15 дахь удаа явуулж буй уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргадаг тоо, баримтанд тулгуурлан тусгай аргачлалыг ашиглан явуулсан байна. Шалгарсан “ТОП 100” аж ахуйн нэгжүүд нь татварын нийт орлогын 50 орчим хувийг эзлэх 2.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснээс гадна нийт ажлын байрыг өмнөх оныхоос 20 хувиар нэмэгдүүлсэн байна.
Шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбараас Дулааны цахилгаан станц-III, IY ТӨХК-ууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК зэрэг найман компани багтжээ.


















