УБТЗ-ын ерөнхий хорооны шинэ гишүүдийг томиллоо
Зам тээврийн хөгжлийн яамны саналаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны зарим гишүүдийг томилжээ.
Мэдээллийн алба

Зам тээврийн хөгжлийн яамны саналаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны зарим гишүүдийг томилжээ.
Тодруулбал, хувь нийлүүлэгчдийн хурлаас ерөнхий хорооны гишүүдээр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг томилсон байна.
Өмнө нь Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нар ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан юм.


















