“УБТЗ”-ын хувьцааг Хятадын талд шилжүүлнэ гэжээ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай асуудал хэдэн сарын өмнөөс яригдсан.
Мэдээллийн алба

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай асуудал хэдэн сарын өмнөөс яригдсан. Гэсэн хэдий ч Оросын талаас асуудлыг шийдэхгүй, 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж энэ талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн байна.
Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайдад хүргүүлсэн бичигтээ дурджээ. Уг албан тоотыг Зам тээврийн сайд М.Зоригтод мөн хүргүүлсэн байна.



















