Өчигдөр 130 жолооч согтуу жолоо барьж, 299 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2184 гомдол мэдээлэл иржээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2184 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1172, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 178, гэмт хэргийн шинжтэй 58 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 130, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 188, хүний биед халдсан 106, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 149, эрүүлжүүлэх байранд хоносон 299, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 117 тохиолдол гарчээ.
Ташрамд дуулгахад, Энэ сарын 17-нд буюу уржигдар цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1311 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1111, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 103, гэмт хэргийн шинжтэй 49 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 102, хүний биед халдсан 41, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 231, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 69 тохиолдол гарчээ.


















