Өчигдөр 28 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1283 гомдол мэдээлэл иржээ
Мэдээллийн алба

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1283 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 524, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 134, гэмт хэргийн шинжтэй 49 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 28, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 75, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 84, хүний биед халдсан 24, эрүүлжүүлэх байранд хоносон 193, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.


















