Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр 30 жолооч согтуу жолоо барьж, 211 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1534 гомдол мэдээлэл иржээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 30 жолооч согтуу жолоо барьж, 211 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 30 жолооч согтуу жолоо барьж, 211 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1534 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 647, хулгайтай холбоотой 9, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 166, гэмт хэргийн шинжтэй 54 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 30, гэмтсэн 17, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 92, хүний биед халдсан 44, эрүүлжүүлэх байранд хоносон 211, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 57 тохиолдол гарчээ.

Хуваалцах