Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өчигдөр 37 жолооч согтуу жолоо барьж, 110 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 4-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 983 гомдол мэдээлэл иржээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 37 жолооч согтуу жолоо барьж, 110 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 37 жолооч согтуу жолоо барьж, 110 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 983 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 804, хулгайтай холбоотой 7, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 83, гэмт хэргийн шинжтэй 66 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 37, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 57, хүний биед халдсан 53, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 34, эрүүлжүүлэх байранд хоносон 110, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 37 тохиолдол гарчээ.

Хуваалцах