Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр 42 жолооч согтуу жолоо барьж, 177 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1612 гомдол мэдээлэл иржээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 42 жолооч согтуу жолоо барьж, 177 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 42 жолооч согтуу жолоо барьж, 177 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1612 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1371, хулгайтай холбоотой 7, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй 51 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 42, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 120, хүний биед халдсан 76, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 81, эрүүлжүүлэх байранд хоносон 177, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 100 тохиолдол гарчээ.

Хуваалцах