Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр 62 хүн согтуу жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1641 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 62 хүн согтуу жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 62 хүн согтуу жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1641 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1341, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 122, гэмт хэргийн шинжтэй 62 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 62, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 104, хүний биед халдсан 58, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 89, эрүүлжүүлэх байранд хоносон 157, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 100 тохиолдол гарчээ.

Хуваалцах