Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өчигдөр 71 жолооч согтуу жолоо барьж, 195 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1150 гомдол мэдээлэл иржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 71 жолооч согтуу жолоо барьж, 195 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 71 жолооч согтуу жолоо барьж, 195 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1150 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 981, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 48 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 71, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 94, хүний биед халдсан 42, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 60, эрүүлжүүлэх байранд хоносон 195, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 44 тохиолдол гарчээ.

Хуваалцах