Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 208 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Өнгөрсөн сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1838 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 208 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 208 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1838 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1427, хулгайтай холбоотой 76, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 144 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 84, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 122, хүний биед халдсан 61, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 99, эрүүлжүүлэх байранд хоносон 208, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 83 тохиолдол гарчээ.

Хуваалцах