Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ
Өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Баянзүрхдүүргийн II хорооны “Их Дарь-Эх”-ийн V гудамжийн 476 тоотод иргэн Б-н байшин, Баянзүрх дүүргийн XIV хорооны Консулын X гудамжийн 272 тоотод иргэн О-н байшин,Увс аймгийн Улаангом сумын X багийн “Тээвэрчид”-ийн задгайд Г-н гэр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын II багийн “Шувуун бааст” гэдэг газар иргэн Г-н таван ханатай гэр, малын хашаа, амбаар, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг гал унтраах тусгай ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын газраас мэдээллээ.

Хуваалцах