Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгджээ

Энэ сарын 26-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 717 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгджээ
Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 717 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 644, хулгайтай холбоотой 11, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88, гэмт хэргийн шинжтэй 43 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 25, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 79, хүний биед халдсан 28, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 49, эрүүлжүүлэх байранд хоносон 69, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 63 тохиолдол гарчээ.

Хуваалцах