Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарчээ
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун болон өмнөд хэсэг, Ховдын өмнөд, Говь-Алтайн зүүн хойд хэсэг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын аймгуудын нутаг, Баянхон
Мэдээллийн алба

2024 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 03 дугаар сарын 14-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун болон өмнөд хэсэг, Ховдын өмнөд, Говь-Алтайн зүүн хойд хэсэг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын аймгуудын нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0.0-41.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 41.0 см, Хяргасд 40.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 33.0-34.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 31.0 см, бусад хэсгээр 0.0-26.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өчигдөр өдөр нийт нутгаар цас ороогүй, өнгөрсөн шөнө Увсын ихэнх нутаг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 8-14 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 0-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 15-20 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нийт нутгаар 1-14 хэмаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөрр 9-14 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 4 хэм дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 12 хэм, бусад хэсгээр 6 хэм хүйтэн хоносон байна.


















