Өчигдөр “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд 2-80 насны иргэд оролцжээ
Өчигдрийн дасгал хөдөлгөөнд Дорнод аймгийн 80 настай оролцогч хамгийн ахмад нь байсан бол тус аймгийн хоёр настан хамгийн залуу оролцогч болов.
Мэдээллийн алба

“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд өчигдөр улсын хэмжээнд 5380 иргэн 127 заал, дөрвөн фитнес, 25 иог, хоёр клуб, 144 танхим, гурван соёлын төв, нэг усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагджээ.
Тодруулбал, орон нутгаас Дундговь аймаг (379), дүүргүүдээс Баянзүрх дүүрэг (313)-ийн иргэд хамгийн идэвхтэй байв. Өчигдрийн дасгал хөдөлгөөнд Дорнод аймгийн 80 настай оролцогч хамгийн ахмад нь байсан бол тус аймгийн хоёр настан хамгийн залуу оролцогч болов.


















