Өчигдөр нийслэлд гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ
Нийслэлд өчигдөр гал түймрийн 3, орон нутагт галын түймрийн 1 дуудлагатай байжээ.
Мэдээллийн алба

Нийслэлд өчигдөр гал түймрийн 3, орон нутагт галын түймрийн 1 дуудлагатай байжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Цэвэр усны нөөцийн хашаанд Улаанбаатар салбарын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчид ХХК-ийн 220/110 35 квт-ын дэд станцад богино холболтын улмаас гал гарч өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн 22 албан хаагч унтраасан бол Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтайн овооны 14 дүгээр гудамжны 16 тоотод “ Тунгалаг тэрх” хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг мөн энэ өдрийн 18:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч очин амжилттай унтраасан байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зуслангийн задгайд шатаж байсан 5х6 хэмжээтэй зуны байшин, Увс аймгийн Улаангом суманд шатаж байсан 10х8 харьцаатай байшингийн галыг бүрэн унтраажээ.


















