Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлжээ

Замын цагдаагийнхан “Архи, согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” буюу тавдугаар сарын 1-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллажээ.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлжээ
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Замын цагдаагийнхан “Архи, согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” буюу тавдугаар сарын 1-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллажээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгосон байдаг.

Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 01-ний Даваа гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа. Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 349 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, онхолдсон 1 осол бүртгэгдсэн.

Тухайлбал, СХД-ийн нутаг Дунд нарангийн 13-р гудамжинд амины ММС strada маркийн автомашин онхолдож зорчигч 10 настай Э нарын 2 хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Хуваалцах