Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өчигдөр золгүй байдлаар ес, гэмт хэргийн улмаас нэг хүн нас баржээ

Харин зам тээврийн хэрэг найм, осол 21 гарч найман хүн гэмтсэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр золгүй байдлаар ес, гэмт хэргийн улмаас нэг хүн нас баржээ
Өчигдөр золгүй байдлаар ес, гэмт хэргийн улмаас нэг хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1740 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар есөн хүн нас баржээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг хоёр, залилан мэхлэх гэмт хэрэг нэг тус тус гарчээ. Харин зам тээврийн хэрэг найм, осол 21 гарч найман хүн гэмтсэн байна.

Хуваалцах