Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Учир нь би эр хүн...

Италийн нэгэн зураглаач Лука Лаварон олон хүнд нэгийг бодогдуулах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжсэн сурталчилгааны гурван минутын бичлэг хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Учир нь би эр хүн...
Учир нь би эр хүн.... Зураг: МҮОНРТ

Италийн нэгэн зураглаач Лука Лаварон олон хүнд нэгийг бодогдуулах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжсэн сурталчилгааны гурван минутын бичлэг хийжээ.

Тэрээр гудамжинд явж байсан 6-11 настай хөвгүүдээс нэр, нас болон ирээдүйд ямар хүн болох талаар асуусны дараа Мартина хэмээх нэгэн охиныг танилцуулж түүний юу нь таалагдаж байгаа талаар асуужээ. Хөвгүүд охины “үс, нүд, бүхий л зүйл нь гоё байна” хэмээн тус тусдаа дүгнэсэн юм.

Мөн Лука хөвгүүдээс охинд эелдэг хандаж, түүнийг илэхийг хүсэхэд тэд мөн л биелүүлжээ. Харин эцэст нь “Одоо түүнийг алгад” хэмээн хөвгүүдэд хэлэхэд тэд бүгд татгалзжээ. Яагаад хэмээн нэгээс нь асуухад “Яагаад гэж үү? Учир нь би эр хүн...” хэмээн хариулсан юм.

Италийн Fanpage.it сайтын бүтээл, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг сурталчилгааг хүлээн авч үзнэ үү.

Хуваалцах