“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд тодорлоо
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулжээ. Шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
Юндэнд - Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын гоцлол дуучин /
Нансалмаад - Б.Энхнаран / УДБЭТ – ын гоцлол дуучин /
Хоролмаад - Ө.Уянга / МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин /
Балганд - С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/ нар шалгарлаа гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.


















