“Учрал” кино ирэх сарын 24-нд нээлтээ хийнэ
“Aurora Films”-ын зургаа дахь бүрэн хэмжээний “Учрал” уран сайхны кино ирэх сарын 24-ний өдөр нээлтээ хийх товоо зарлажээ. Уянгын драмын төрлийн энэхүү киноны найруулагчаар Б.Чингүүн, зураглаачаар Ц.Золжаргал нар ажилласан байна.
Мэдээллийн алба

Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т. Баттулга, "Маск" продакшны жүжигчин Э.Алдар, "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Б.Мишээл нар тоглож байгаа аж. Залуусын хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү киноны постер гарчээ.