Удаа дараа хууль зөрчиж буй баарны эздэд хариуцлага тооцож байна
Нийслэл болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн архидан согтуурахтай тэмцэх тасгаас сүүлийн үед архидан согтуурахтай холбоотой эрүүгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж цаг хэтрүүлдэг болон зохих байгуулл
Мэдээллийн алба

Нийслэл болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн архидан согтуурахтай тэмцэх тасгаас сүүлийн үед архидан согтуурахтай холбоотой эрүүгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж цаг хэтрүүлдэг болон зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй баарны эздийг хууль тогтоомжид заасны дагуу захиргааны журмаар албадан баривчилгаа хийж эхлээд байгаа аж. Урд шөнө зарим газруудын захирлуудыг баривчлах арга хэмжээ авсан байна. Цаашид хуулиа сахиж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газраас анхаарууллаа.


















