Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удаа дараа мотоцикл хулгайлсан бүлэг этгээдийг илрүүллээ

Сайншанд, Өргөн суманд иргэдийн мотоциклыг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан М, З, С, М нарын бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удаа дараа мотоцикл хулгайлсан бүлэг этгээдийг илрүүллээ
Удаа дараа мотоцикл хулгайлсан бүлэг этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас Сайншанд, Өргөн суманд иргэдийн мотоциклыг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан М, З, С, М нарын бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал, дээрх этгээдүүд Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс өнгөрсөн сарын 29-ний шөнө иргэн Б.О-ын улаан өнгийн "Dayun", "Мандах Наран" хорооллын 201 дүгээр байрны урд талаас Б.Ц-ын улаан өнгийн "Haouje" маркийн мотоциклыг хулгайлжээ. Мөн Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр багаас иргэн Б.Б-ын эзэмшлийн улаан өнгийн "Dayun", Хонгорын 104 тоот хашаанд байсан иргэн Б.Б-ын эзэмшлийн хар өнгийн "Haouje" маркийн мотоцикл хулгайлсныг цагдаа нар илрүүлж, хохирогчдын хохирлыг барагдуулан ажиллаж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг эд хөрөнгөө хараа хяналттай байлгаж, хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах