Үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.
Хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав. Тэрбээр илтгэлдээ төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан тухай дурдаад Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж буй тухай танилцууллаа.
Санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавихдаа галт зэвсгийг хэн, хэрхэн, ямар нөхцөлд хэрэглэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөх нь чухал бөгөөд энэ нь ямар хуулиар зохицуулагдах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн хүний эрхийг хамгаалах нөгөө талаас хууль сахиулах байгууллагын ажилтны улс төр, эдийн засаг, эрх зүйн баталгаа, аюулгүй байдлыг тэнцвэртэй хангах эрхийн асуудал хуулийн төсөлд хэрхэн зохицуулагдсан, хууль сахиулах чиглэлийн хууль журмуудыг нэг стандартад оруулан адилтгаж жигдрүүлсэн эсэх талаар тодруулж асууж хариулт авав.
Чуулганы үдээс хойших хуралдаан төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж эхэлнэ.


















