Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ-т Б.Эрдэнэцэцэг тэргүүтэй долоон жүжигчин бүл нэмжээ

Дээрх жүжигчдээс Б.Эрдэнэцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан нар өмнө нь театртаа ажиллаж байсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ-т Б.Эрдэнэцэцэг тэргүүтэй долоон жүжигчин бүл нэмжээ
УДЭТ-т Б.Эрдэнэцэцэг тэргүүтэй долоон жүжигчин бүл нэмжээ. Зураг: МҮОНРТ

УДЭТ-т олон жүжигчин элсчээ. Тодруулбал Б.Эрдэнэцэцэг, Н.Ялалт, Д.Хосбаяр, Б.Бат-Өлзий, Г.Отгонцэцэг, Д.Мөнх-Од, Т.Хулан нар ажиллахаар болжээ.

Тэдэнд Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар санал тавьсан хэмээн эх сурвалж мэдээллэж байна.

Дээрх жүжигчдээс Б.Эрдэнэцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан нар өмнө нь театртаа ажиллаж байсан.

Зарим нь хожим “Театрынхаа хажуугаар гарах бүртээ буруу шийдвэр гаргасандаа харамсдаг” гэж хэлж байсан билээ.

Ямартай ч үндэсний урлагийн ууган байгууллагын нэг өдгөө шинэ хүч сэлбэсэн учир улам чанартай бүтээл төрөх нь дамжиггүй биз ээ.

Хуваалцах