УДЭТ-ын ирэх сарын үзвэрийн хуваарь
• 2, 3, 4,20-нд 11:00, 14:00 цагт Ч.Түвшин “Норовын намтар” хүүхдийн жүжиг • 4-нд 18:00, 5-нд 11:00, 15:00 цагт Софокл “Эдип” сонгодог жүжиг • 9-нд 19:00 Нээлт, 10-13-нд 19:00 цагт “Хэрээт төгөл” • 19-нд 18:00, 20-нд 19:00 цагт У.Шекспир “Гамлет” эмгэнэлт сонгодог жүжиг • 23-нд 19:00 Нээлт, 24-27-нд
Мэдээллийн алба

• 2, 3, 4,20-нд 11:00, 14:00 цагт Ч.Түвшин “Норовын намтар” хүүхдийн жүжиг
• 4-нд 18:00, 5-нд 11:00, 15:00 цагт Софокл “Эдип” сонгодог жүжиг
• 9-нд 19:00 Нээлт, 10-13-нд 19:00 цагт “Хэрээт төгөл”
• 19-нд 18:00, 20-нд 19:00 цагт У.Шекспир “Гамлет” эмгэнэлт сонгодог жүжиг
• 23-нд 19:00 Нээлт, 24-27-нд 19:00 цагт “Бүүвэй”
• 30-нд 19:00 Нээлт “Уучлаарай та дугаар андуурч”
Жүжгийн танилцуулга
Ч.Түвшин “Норовын намтар”
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” бэсрэг найраглалыг найруулагч Ч.Түвшин шинэчлэж хошин, мюзикль, синтез төрлийн драмын жүжиг болгон 2013 оны 09 сарын 04 өдөр нээлтээ амжилттай хийсэн билээ.
Өөрийн агуулга утга санаагаа Дэвтэр, Ном, Бал, Харандаа, Үзэгний дүрээр дамжуулан илэрхийлдэг “Норовын намтар” зохиол нь энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй болж зохиолын гол дүр болох Норовын аав, ээж, ах, дүү, найз, нөхдийн дүрүүд нэмэгдэж илүү өргөн цар хүрээг хамруулж зөвхөн хүүхэд багачуудад төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэлд ч нэгийг бодуулхаар мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан.
“Норовын намтар” хүүхдийн жүжиг нь Монголдоо анх удаа тоглогдож буй үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит Драмын жүжиг гэдгээрээ илүү онцлог болж байгаа бөгөөд техник технологын хөгжил өдөр ирэх тусам хөгжиж буй өнөө үед үүнийг дагасан сөрөг үр дагаварууд хүүхдийн хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлөж буйг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчидэд энэхүү жүжгээр дамжуулан харуулахыг зорив.
Софокл “Эдип” сонгодог жүжиг
Жүжгийн онцлог: УДЭТ-ын хамт олон үзвэрийн 77-78 дахь жилийн нээлтээ Дэлхийн сонгодог эмгэнэлт жүжгийн оргил Софоклийн “ЭДИП ХААН” жүжгээр нээсэн. Эдип жүжгийн зохиол нь манай эриний өмнөх 400 гаруй жилийн өмнө бичигдээд 3000 жил өнгөрсөн ч энэ жүжигт хандаж байгаа дэлхийн театрын хандлага өөрчлөгдөхгүй байгаа нь уран бүтээлчид, судлаачид төдийгүй үзэгчдийг гайхан бишрүүлж, тэдний хүлээж байдаг уран бүтээл болгосон юм. Тус жүжгийг хамгийн анх УДЭТ-ын тайзнаа 1972 онд Оросын бага театрын найруулагч В.М.Бейлис найруулан тавьсан. Тэр үед Эдип хаанд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Гомбосүрэн тоглож байсан бол энэ удаад “Эдип” хааны дүрийг “Харц хатан” жүжгийн гол дүр болох агь ноёны дүрээр бид бүхэнд танил болсон залуу жүжигчин Ц.Цэрэнболд амилуулж, найруулагчаар нь “Намайг битгий уучил”, “Зуны шөнийн зүүд”, ”Үнсгэлжин”, “Чиний эхнэр минийх”, “Амьдрал чиний төлөө”, “ Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгээр та бидний сайн мэдэх СТА.Ч.Түвшин ажиллаж, өөрийн театрын тайзнаа 36 жилийн дараа дахин шинээр найруулан тавьсан юм.
“Уучлаарай та дугаар андуурч”
Зохиолч- Люсиль Флетчер
Найруулагч- Ч.Түвшин
Зураач- О.Баярмагнай
Дүрүүдэд:
Хатагтай Стивенсон – Г.Урнаа
“Уучлаарай та дугаар андуурч” жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрээр сүлжээ андуурч санамсаргүй аймшигт аллагын талаархи захиалгат хэргийг сонсож байгаагаар жүжиг эхэлнэ.
Хөөрхий эмэгтэй хэдийгээр хэвтрийн боловч аллаганд өртөх гэж байгаа үл мэдэгдэх тэр хүнд чадах чинээгээрээ туслахыг хичээнэ. Цаг хугацаатай уралдан туслаж чадах бүхий л хүмүүс рүү залгах боловч түүний үгийг хэн ч үл хайхарна.
Жүжиг цааш санаанд оромгүй, гэнэтийн үйл явдлаар үргэлжлэх бөгөөд айдас түгшүүр, сэжиг таамаг, хардлага сэрдлэг дунд хэн нэгнийг аврах гэсэн оролдлого нь яван явсаар өөрийгөө аврах оролдлого болж хувирна. Өөрийн хамгийн хайртай хүний гарт амиа алдах тэр үнэнийг мэдсэн хөөрхий эмэгтэй тулаад ирсэн аймшигт хором мөч бүрт аврал эрнэ...
Гурван бүлэгт “Бүүвэй” драмын жүжиг
Зохиолч, Найруулагч Урлаг судлалын ухааны доктор, профессор,УГЗ Н.Ганхуяг
Зураач- О.Баярмагнай
Нандин- Т.Хулан
Дулам- С.Сарантуяа
Үнэнбат - Б.Тамир
Очирсүрэн -Г.Амгаланбаатар
Өлзий - Ц.Цэрэнболд
...Очирсүрэн өөрийн багын найз болох хамгийн итгэлт анд Үнэнбатад эхнэр Нандингаа захин, харь нутгийг зорьж таван жил сураггүй болжээ. Тэрээр нэг л өдөр эх орондоо эхнэр дээрээ ирэхээр болно. Гэвч түүнийг ирэхэд эхнэр Нандин захиж үлдээсэн найзынх нь хүүхдийг тээж, Хамгийн итгэлтэй найз Үнэнбат нь түүнийг ирмэгц эхнэрийг нь өөрөөсөө түлхэнэ. Энэ бүхэнд цөхөрсөн Нандин хүүхдээ авхуулах шийдвэр гаргасан байна.
Эх хүний зөн совингоор Дулам хөдөөнөөс хотод охин дээрээ ирсэн нь Нандингийн төлөвлөгөөг нураана. Охиноо хүүхэдтэй болсоныг нь мэдсэн Дулам хөл нь газар хүрэхгүй баярлаж хажуу айлд амьдрах Өлзийг хүүхдийн эцэг гэж бодсоноор жүжиг үргэлжилнэ.
Энэ жүжгэнд хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулаж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ.
“Хэрээт төгөл”
Зохиолч- А.Ванпилов
Найруулагч- Б.Мөнхдорж / УГЗ , МУАЖ/
Зураач- Т.Аянга /СТА/
Дүрүүдэд:
Баохин- Ч.Алтан-Өлзий /МУГЖ/
Лохов - П.Цэрэндагва /МУАЖ/
Анна Тимофеевна- Г.Урнаа /МУГЖ/
Виктория- Д.Ганцэцэг /СТА /
Камаев-А.Чингүн
Борис-Г.Алтангэрэл
“Хэрээт төгөл” жүжиг нь хүний ёс жудаг мөн чанарын тухай харуулсан нэг бүлэгт жүжиг юм. Өндөр албан тушаалтай, чинээлэг Баохин, хотын захын хуучны байранд амьдрах Викториягийн гэрт очсоноор үйл явдал өрнөнө.
Цонхны цаана хэрээнүүд гуаглах тоолонд Баохины бие муудсаар зүрх нь хаагдах хэмжээнд хүрнэ. Үүнд айж сандарсан Виктория тусламж дуудахаар түүний эхнэр, хүүхэд рүү нь залгана. Гэвч түүний бодож байснаас байдал эсрэгээрээ эргэж Баохины гэр бүл түүний эрүүл мэндэд биш эд хөрөнгө, нэр төрд нь санаа зовнин түүгээр ч зогсохгүй эд хөрөнгийг нь булаацалдах болно. Үхэлтэй хуйвалдсан мэт Баохин өөрийг нь хүрээлэн зогсож буй хүмүүсийн үнэн нүүр царайг олж харна. Тэдний дунд эд хөрөнгө, нэр хүндэд шунаагүй, гэнэн цайлган, цагаан сэтгэлтэй хүн зөвхөн Виктория л байх болно.
Гэвч эцсийн эцэст үхэл түүнд амьдралыг нь тольдон харуулаад хоромхон зуур түүнээс холдон явна. Ингээд эрүүл саруул болсон Баохин цаашид яаж амьдрах юм бэ гэсэн эргэлзээн дунд үлдсэнээр энэхүү жүжиг төгсөх юм.


















