Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ-ын уран бүтээлчид Чингисийн талбайд ая дуу өргөнө

Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Тус өдөрлөгт УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ-ын уран бүтээлчид Чингисийн талбайд ая дуу өргөнө
УДЭТ-ын уран бүтээлчид Чингисийн талбайд ая дуу өргөнө. Зураг: МҮОНРТ

Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Тус өдөрлөгт УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна.

Хөтөлбөрийг танилцуулья.

11:00-17:00 цагийн хооронд

УДЭТеатрын талаар мэдээлэл танилцуулах, иргэдийн санал, хүсэлт авах, уран бүтээлчид иргэдтэй уулзах, дурсгалын зураг авахуулах

14:00-14:40 цагийн хооронд

УДЭТеатрын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу мэндчилгээ дэвшүүлнэ

Д.Нацагдорж “Миний нутаг ” шүлэг /УДЭТ-ын уран бүтээлчид/

Орос дууны цоморлиг /СТА Б.Нармандах/

Эрик Клиптон “Намрын навчис” ковер дуу /УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл/

“Ану хатан” жүжгийн дуу /СТА Ц.Баясгалан/

“Макарена” ковер, “Шөнийн Вероны эзэд” ковер дуу /Драмын 3 хамтлаг/

“Сарнай цэцэг” дуу /УДЭТ-ын Театр-Студын жүжигчин Ц.Жаргалсайхан/

“Норовын намтар” жүжгийн дуу /УДЭТ-ын жүжигчин А.Чингүн болон Матрикс хамтлаг/

“Чингис хаан дуу” /Драмын 4 хамтлаг/

Мөн тус театраас азтан шалгаруулж, УДЭТ-ын гарын бэлэг, тоглолтын урилгыг гардуулах юм байна.

Хуваалцах