Өдгөө 78 настай ахмад гүйгч Б.Болд 14 хоногт 242.3 км зам туулжээ
өдгөө 78 настай ахмад гүйгч Б.Болд ХУД-ийн Засаг даргын дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг
Мэдээллийн алба

Улс орон даяар 14 хоногийн турш зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаа 3 дугаар сарын 15-28-ны хооронд зохион байгуулагдаж, 23 мянга гаруй оролцогч хамрагдсан нь олон улсын нэр хүндтэй, дэлхийн шилдэг марафоны тоон үзүүлэлтэд хүрсэн байна.
Тус цахим гүйлтэд нийслэлийн бүсийг Сонгинохайрхан дүүрэг, төвийн бүсийг Өмнөговь аймаг, баруун бүсийг Говь-Алтай, зүүн бүсийг Говь-Сүмбэр аймаг, хангайн бүсийг Булган аймаг тэргүүлсэн.
“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээ хүн бүрд нээлттэй байсан бөгөөд хамгийн ахмад гүйгчээр Хан-Уул дүүргээс оролцогч Б.Болд шалгарчээ. Тэрбээр 14 хоногийн хугацаанд 242.3 км заам туулж дүүргийнхээ амжилтад жинтэй хувь нэмэр оруулжээ. Түүнийг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзан, хамгийн ахмад гүйгчээр шалгарсан батламжийг нь гардууллаа.
Сонирхуулахад, Хан-уул дүүргээс “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-д нийт 1343 иргэн хамрагдаж 16417 км зам туулсан амжилтаараа III байрт шалгарсан юм. Тус дүүргийн өдгөө 78 настай ахмад гүйгч Б.Болд ХУД-ийн Засаг даргын дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг.


















