"Үдийн цай" хөтөлбөрт хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн маргаашийн хуралдааны үеэр мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.
Мэдээллийн алба

МХЕГ-ын даргын зөвлөлийн маргаашийн хуралдаанаар мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.
Мөн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, Ерөнхий боловсролын сургуульд боловсрол, эрүүл ахуйн нөхцөл, "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилт, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим ААН-үүдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.


















