Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Удирдах ур чадвар – хөгжил манлайлал” сэдэвт сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа

Дотоодын цэргийн штабаас Үндэсний Батлан хамгаалахын их сургуультай хамтран анги, байгууллагын удирдах албан тушаалтны дунд "Удирдлагын ур чадвар-хөгжил манлайлал” сэдэвт сургалтыг 1 сарын хугацаатай зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад “Гэрчилгээ” гардуулах арга хэмжээг энэ сарын 09-

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Удирдах ур чадвар – хөгжил манлайлал” сэдэвт сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа
“Удирдах ур чадвар – хөгжил манлайлал” сэдэвт сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабаас Үндэсний Батлан хамгаалахын их сургуультай хамтран анги, байгууллагын удирдах албан тушаалтны дунд "Удирдлагын ур чадвар-хөгжил манлайлал” сэдэвт сургалтыг 1 сарын хугацаатай зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад “Гэрчилгээ” гардуулах арга хэмжээг энэ сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн болон анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.

Хуваалцах