Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удирдлагууд гадаад томилолтын зардлаа тайлагнав

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удирдлагууд гадаад томилолтын зардлаа тайлагнав
Удирдлагууд гадаад томилолтын зардлаа тайлагнав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун БНХАУ-ын Янжоу хотод томилолтоор ажиллалаа. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн харилцааны газраас “Тогтвортой хот, тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний Бага хуралд 2013 оны 12 сарын 16-18-ны өдрүүдэд оролцсон юм. Төлөөлөгчийн холбогдох зардал болох 640 ам доллар, 100 000 төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ. Энэхүү зардлын тайланг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

№ Зардлын төрөл Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Тооцоо хийх хэлбэр 1 Зам хоногийн зардал 1 хүн 7 өдөр 50 ам. доллар 350 ам доллар бэлнээр 2 Нисэх буудлын vip заалны зардал 1 хүн 2 удаа 25 000 төгрөг 50 000 төгрөг бэлнээр 3 Зочид буудал 1*2 хоног 110 ам. доллар 220 ам доллар Бэлнээр 4 Унаа 1*7 өдөр 10 ам. доллар 70 ам. доллар Бэлнээр

Хуваалцах