Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өдрийн цагаар согтуурсан үедээ бусдыг хутгалж, гэмтээсэн хэрэг гарлаа

согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өдрийн цагаар согтуурсан үедээ бусдыг хутгалж, гэмтээсэн хэрэг гарлаа
Өдрийн цагаар согтуурсан үедээ бусдыг хутгалж, гэмтээсэн хэрэг гарлаа. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 8 дугаар хороонд согтуурсан үедээ маргалдсаны улмаас бусдыг хутгалж биед нь гэмтэл учруулсан хэрэг өчигдөр 14:00 цагийн орчимд гарав. Тодруулбал, тус дүүрэгт оршин суудаг 51 настай У гэгч эрэгтэй согтуурсан үедээ маргалдсаны улмаас 46 настай эрэгтэй Д-г хэвлийн тус газарт нь хутгалж, гэмтээсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Хуваалцах