Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулна

Энэ жил “Үдшийн музей-2021” үйл ажиллагааг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулна
“Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жил “Үдшийн музей-2021” үйл ажиллагааг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Энэ үеэр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэх боломжтой юм.

Хуваалцах