Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё

Дэлхийн тамхигүй өдрийг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё
Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё. Зураг: МҮОНРТ

Дэлхийн тамхигүй өдрийг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил "Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Дотоод хэргийн их сургуулийн Хууль эрх зүй, Онцгой байдлын сургууль, цагдаагийн сургуулийн оюутан, сонсогчдын дунд "Амьсгалах агаараа тамхинд бүү алд", "Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё" сэдэвт сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад 120 гаруй оюутан, сонсогчид оролцжээ. "Тамхины эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор хөнөөл"-ийн талаар мэдлэг сорих тэмцээн зохион байгуулсан байна.

Хуваалцах