Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тойм /2017.05.10/

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд нийтлэгдсэн зарим онцлог нийтлэл, мэдээллийг уншигч танаа хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тойм /2017.05.10/
Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тойм /2017.05.10/. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд нийтлэгдсэн зарим онцлог нийтлэл, мэдээллийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт "Хатан Туулын гаслан", "Тэсрэх бөмбөгтэй Улаанбаатар", "Хуурамч гүйцэтгэлээр мөнгө завшсан автобус компаниудаас ганцхан нь шүүхэд очив", "Соёлын өв устгагчдад хатуу цааз хэрэгтэй байна" нийтлэл, сурвалжлага, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Нарандалайгийн "Идэвхжүүлсэн нүүрсний үйлдвэр байгуулснаар байгальд ээлтэй бүтээгдэхүүн гаргах боломжтой" ярилцлага тус тус нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Ж.Бат-Эрдэнэ: Ард түмний бухимдаж байгааг буруутгах аргагүй”, "П.Дэлгэржаргал: Чингис хааны алтан ургийн гол цөм Монголдоо үлдсэн" ярилцлага, "Энэ жилийн ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгаврын загвар гарчээ", ""Цэнхэр халим" нэртэй цахим хаягуудыг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ"зэрэг сурвалжлага, нийтлэл багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Хотын статусыг засаг захиргааны нэгжид оруулах хэрэгтэй", "Л.Зориг: Татварын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 450 тэрбум төгрөгөөр давлаа" ярилцлага, "Хоёр жил чингэлэгт байгаа хөшөө дахиад хэдэн жил тоосонд дарагдах вэ", "Гэгээн сувилагч", "Францын Ерөнхийлөгчийг төрүүлсэн Бхижит Тронье" зэрэг нийтлэл гарчээ.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт "Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна", "Б.Батмөнх: Төрийн бодлого тогтвортой байх нь бизнесийнхэнд чухал" ярилцлага, "Тэр нэгэн аавын хүү", "Матрын нулимс", "Түншлэлээс учир, төрөөс бодлого эрэхүй..." нийтлэл нийтлэгджээ.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт “Нэг намын биш нийт ард түмний ерөнхийлөгч шүү", "Төрийн албыг худалдсан хурган даргад ял ногдууллаа", "Гэр хорооллын хөгжлийн тухай хууль буюу саахалт айлын санаа нэг" зэрэг мэдээлэл багтсан байна.

Хуваалцах