Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тойм /2017.05.19/

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 19-нд нийтлэгдсэн зарим онцлог нийтлэл, мэдээллийг уншигч танаа хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тойм /2017.05.19/
Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тойм /2017.05.19/. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 19-нд нийтлэгдсэн зарим онцлог нийтлэл, мэдээллийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт "Эмийн сан эрүүл мэндээр тоглодог газар биш", "Би дээд боловсрол эзэмшихээ болилоо", "Хэт халснаас зарим нутагт хуурайшилт нэн аюултай түвшинд хүрэв", "Цаасан мөнгийг үнэт металл орлох уу" нийтлэл, сурвалжлага, зураач Б.Содномдаржаагийн "Бүх өнгө хөх" ярилцлага тус тус нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт "Г.Ганхүү: Би 106 орноор аялсандаа өөрөө ч итгээгүй", "Л.Данзанноров: Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн хоёрхон хэрэгт хэрэглэнэ”, "Б.Пүрэвдорж: Засгийн газар приус машины татварыг эргэн харж болсон шиг бүх хүүхдэд мөнгө олгох хэрэгтэй" ярилцлага, "Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөх болжээ", "Хямралын үед амь тариа болсон айлчлал" зэрэг сурвалжлага, нийтлэл багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт " АТГ-ын мөрдөн байцаагчийн хэргийг хэн шалгах вэ", "Эрдоган зорилгодоо хүрч чадсангүй", Оросын Алтайн хязгаарт төрсөн тариачны хүү, зохиолч Б.Шушкины "Чоно" өгүүлэл, нийтлэл, тойм гарчээ.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт "Б.Дуламсүрэн: Ой хээрийн түймэрт 65645 га талбай өртсөн", "Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг: Хар тамхины хэргээр 252 хүн шүүхээр ял шийтгүүлсэн" ярилцлага, "Хогонд дарагдсан Хөвсгөл", "Нидерландын хаан нууцаар нисгэгчээр ажилладаг байжээ" зэрэг нийтлэл, мэдээлэл нийтлэгджээ.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт "Монголд төрийн өмчийн 45 музей үйл ажиллагаагаа явуулж байна", "Шивээ-Овоогийн ордыг түшиглэн цахилгаан станц барих хүсэлтээ илэрхийлэв", "Ираны сонгуулийн сонин хачин буюу хар, цагааны дундах тэмцэл" зэрэг мэдээ мэдээлэл багтсан байна.

Хуваалцах