Өдөр тутмын зарим сонины онцлох тойм
"П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг цогц шинэчлэл хийжээ", "Д.Трамп Чингис хаанаас юу суралцаж болох вэ" нийтлэл, мэдээлэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны
Мэдээллийн алба

Өнөөдрийн өдөр тутмын зарим сонины онцлох тоймыг хүргэж байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг цогц шинэчлэл хийжээ", "Д.Трамп Чингис хаанаас юу суралцаж болох вэ" нийтлэл, мэдээлэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой хийсэн "Хилийн шалганы чиг үүрэг шилжиж байгаагаас өөр шинэ бүтэц үүсэхгүй" ярилцлага нийтлэгджээ.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Буруугүй буруутан", "Алтайн угалзыг 24 мянган доллароор агнахыг зөвшөөрчээ" нийтлэл, мэдээлэл, Т.Энэрэлийн "Би жүжигчин Б.Дашдаваагийн ач охин гэж хэлэхээсээ эмээдэг" ярилцлага нийтлэгдсэн байна.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "Монгол Улсын 2 Ерөнхий сайдын гурав нь нэрээ сольж байжээ", "Нүүдэг түүх", "Уянгын хөгжмийн хаан Игорь Крутой", "Дулаан гарын илчийг мэдрээрэй" нийтлэл, Ангела Меркелийн "Дүрвэгсдэд туслах нь зөвхөн Европын бус дэлхийн бүх улс орны үүрэг" ярилцлага Ц.Даваасамбуугийн орчуулснаар тус тус нийтлэгджээ.


















