Өдөрт 30 орчим хүүхэд ахуйн осолд орсны улмаас яаралтай тусламжийн тасагт ирж байна
Танхимын хичээлийг цуцалж, хүүхдүүд гэртээ хөл хорионд байгаа энэ цаг үед ахуйн осолд өртөх нь энгийн үеэс 3 дахин нэмэгджээ.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Танхимын хичээлийг цуцалж, хүүхдүүд гэртээ хөл хорионд байгаа энэ цаг үед ахуйн осолд өртөх нь энгийн үеэс 3 дахин нэмэгджээ. Тухайлбал, угаалгын шингэн залгиж ходоодоо угаалгасан, түлхүүр залгисан, ил задгай эм бэлдмэлийг бага насны хүүхэд ууснаас болж бие нь муудсан зэргээр хүүхэд яаралтай тусламжийн тасагт ирж байна.
Хуваалцах


















